mn GB
Mobile menu

ГААЛИЙН БАЙГУУЛЛАГА ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ШИНЭ ТӨРЛИЙН “БҮТЭЭГДЭХҮҮН”-ЭЭ ГААЛИЙН ХАРИЛЦААНД ОРОЛЦОГЧДОД ХҮРТЭЭЖ ЭХЭЛЛЭЭ.

0J8A9646

Гаалийн байгууллага үйлчилгээний шинэ төрлийн "БҮТЭЭГДЭХҮҮН"-ийг үйл ажиллагаандаа ашиглан, нийт гаалийн харилцаанд оролцогч нарт түгээж эхэллээ. Энэ нь

1. Гаалийн хилээр сүүлийн 5 жилд хамгийн их тоо хэмжээгээр нэвтэрсэн өргөн хэрэглээний 1500 орчим нэрийн барааны "Хил орчмын үнийн судалгаа"
2. Суудлын автомашины үзүүлэлтээс хамааран 14000 орчим "Импортын суудлын автомашины үнийн судалгаа"-г хийж, ухаалаг дэлгэцэнд ил тод нээлттэй байршуулан, Гаалийн бүрдүүлэлтийн үйл ажиллагаанд ашиглах үйл ажиллагаа юм.

0J8A9659

Гаалийн байгууллагаас гадаад худалдааг хөнгөвчлөх, худалдааны саад тотгорыг арилгах, нэг төрлийн барааг өөр, өөр үнээр үнэлж, ялгаатай татвар ноогдуулдаг гэх хардлага сэрдлэгийг арилгах, гаалийн болон бусад татвараар улсын төсвийн орлогыг бүрдүүлэх, барааны үнэ, үнэлгээтэй холбоотой худалдааны луйвраас сэргийлэх, таслан зогсоох зорилгоор "Импортын барааны үнийн судалгааны программ"-ыг нэвтрүүлж байгаа билээ.
Энэхүү үнийн судалгаануудыг гаалийн бүрдүүлэлтэд ашигласнаар өргөн хэрэглээний бараа болон суудлын автомашиныг гаальд мэдүүлэх үйл ажиллагаа хялбар, ойлгомжтой, түргэн шуурхай болж, тэр хэмжээгээр гаалийн бүрдүүлэлтийн цаг хугацааг хэмнэж, бизнес эрхлэгчдийн зардлыг бууруулах таатай орчин бүрдэж байна.

0J8A9664

Гадаад худалдаанд оролцогч нь импортийн нэрийн барааг гаальд мэдүүлэхээсээ өмнө тухайн бараа нь судалгааны ямар үнэтэй байгаа, энэ төрлийн барааг гаальд мэдүүлэхэд ямар төрлийн, хэдий хэмжээний татвар төлөх вэ?, ижил төрлийн бараа эд зүйл ямар үнэтэй байгаа зэрэг мэдээллийг чөлөөтэй авах боломжтой юм .

0J8A9672

Хамгийн энгийнээр дээрх бүтээгдэхүүн үйлчилгээг нийтэд чөлөөтэй хүртээснээр гаалийн бүрдүүлэлтийн цаг хугацааны хувьд доорх үр дүн ач холбогдол гарч байгаа юм. Тухайлбал :
- Гаалийн ерөнхий газрын харьяа Замын-Үүд дэх Гаалийн газарт нэг ширхэг барааны гаалийн үнэ тодорхойлоход зарцуулах хугацаа 50-60 сек байсан бол энэ шинэ төрлийн бүтээгдэхүүн үйлчилгээг ашигласнаар 10-20 сек болж цаг хугацаа 2-5 дахин буурсан.

- ГЕГ-ын харьяа Улаанбаатар хот дахь Гаалийн газарт сүлжээний ачаалал ихтэй үед автомашины 1 мэдүүлгийг нөхөн бичих хугацаа нь 10 минут байсан бол 7-9 минут, сүлжээний ачаалалгүй үед 1 мэдүүлгийг нөхөн бичих хугацаа 5 минут байсан бол 2-3 минут болж 20%-аас 2 дахин буурсан үзүүлэлттэй байна.

0J8A9678

Дээрх үйл ажиллагааг өнөөдрөөс албан ёсоор нээж Гаалийн байгууллагын удирдлага болон холбогдох хэлтсийн албан тушаалтнууд 2014 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн 10.00 цагт Улаанбаатар хот дахь Гаалийн газарт эхлүүллээ.

Нийт гаалийн харилцаанд оролцогч та бүхэнд зориулсан дээрхи бүтээгдэхүүн үйлчилгээг хүртэн, гаалийн бүрдүүлэлтийн үйл ажиллагаагаа хурдан шуурхай, цаг хугацааны хувьд хэмнэлттэй, элдэв нэмэлт зардалгүйгээр ашиглахыг зөвлөж байна.