mn GB
Mobile menu

АЗИ НОМХОН ДАЛАЙН БҮС НУТГИЙН ЗӨРЧЛИЙН МЭДЭЭЛЭЛ СОЛИЛЦОХ ТӨВӨӨС СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

1234

Ази, Номхон далайн бүс нутгийн зөрчлийн мэдээлэл солилцох төв(АНДБНЗМСТ)-ийн дарга тэргүүтэй экспертүүд хүрэлцэн ирж Монгол улсын Гаалийн байгууллагад 2014 оны 8-р сарын 6-8-ны өдрүүдэд зөрчлийн мэдээлэл солилцох асуудлаар сургалт зохион байгуулж байна. Сургалтад Гаалийн ерөнхий газар,Улаанбаатар, Улс хоорондын шуудан илгээмжболон Буянт-Ухаа дахь гаалийн газрын 20 гаалийн улсын байцаагч нар хамрагдаж байна.

 123

Сургалтаар зөрчлийн асуудлаар мэдээлэл цуглуулах, боловсруулан дүн шинжилгээ хийх, үр дүнг нь гаалийн хяналтыг зохион байгуулах, зөв оновчтой шийдвэр гаргахад ашиглаад зогсохгүй, эрсдэл тооцох, ДГБ-ын зөрчлийн мэдээллийн сан -"CEN програм" ашиглан бүс нутгийн гаалийн байгууллагуудын хооронд мэдээлэл солилцох аргачлалыг зааж сургаж байна.

12345

Зөрчлийн талаар мэдээлэл солилцох үйл ажиллагаа нь Дэлхийн гаалийн байгууллагын хууль сахиулах стратегийн нэгэн тулгуур багана нь юм. Өнөөдрийн байдлаар дэлхийн 6 бүс нутагт нийт 11 Бүс нутгийн зөрчлийн талаар мэдээлэл солилцох газар ажиллаж байгаа бөгөөд энэхүү газар нь мэдээлэл цуглуулах, мэдээлэлд дүн шинжилгээ хийх, бүс нутгийн зөрчлийн хэв шинжийг тодорхойлох, бүс нутгийн гаалийн байгууллагуудад анхааруулга, танилцуулгууд хүргүүлэх үндсэн үүрэгтэй. Түүнчлэн үндэстэн дамнасан гэмт хэргийн эсрэг бүх орны гаалийн байгууллага хүчээ нэгтгэн хамтран ажиллах механизмыг бүрдүүлэх зорилготой.

1111

123456789

321

1234569