mn GB
Mobile menu

ГААЛИЙН БАЙГУУЛЛАГА “ЦААСГҮЙ ГААЛИЙН БҮРДҮҮЛЭЛТИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА”-Г НЭВТЭРҮҮЛЛЭЭ.

logo blue

          Монгол Улсын Гаалийн байгууллага нь Өмнөговь аймаг дахь Гашуун-Сухайтын Гаалийн боомт, Шивээ-Хүрэн дэх Гаалийн боомтоор экспортлогдож буй уул уурхай, ашигт малтмалын  бүтээгдэхүүн болох нүүрс, газрын тос, төмрийн хүдэр, зэсийн баяжмал гэх мэт экспортын бараанд хийгдэх гаалийн хяналт, бүрдүүлэлтийн үйл ажиллагааг хөнгөвчлөх “ЦААСГҮЙ ГААЛИЙН БҮРДҮҮЛЭЛТ”-ийн технологид шилжих ажлыг амжилттай нэвтрүүлж эхлэлээ.


ЦААСГҮЙ ГААЛИЙН БҮРДҮҮЛЭЛТЭД  ШИЛЖИХЭЭС ӨМНӨ :
         Экспортлогч гаалийн бүрдүүлэлт хийлгэхдээ бичиг баримтуудаа бүрдүүлэх, гаалийн зуучлагчаар дамжих, гаалийн мэдүүлгээ бичүүлэн, бараагаа мэдүүлэх зэрэг бүх үйл ажиллагаанд 5-6 гаалийн байцаагч ажиллаж, нэг ачилтад 27 орчим минут зарцуулагддаг, 20-29 шат дамжлагатай өртөг зардал бүхий үйлдлүүд хийгддэг байсан байна.
Иймд экспортын барааны ачилтад хийгдэж буй шат дамжлага, зарцуулж буй цаг хугацаа, хүн хүч, үргүй зардал зэрэгт дүн шинжилгээ хийж ажилласнаар дараах үр дүнг гаргаад байна.


ЦААСГҮЙ ГААЛИЙН БҮРДҮҮЛЭЛТЭД ШИЛЖСЭНЭЭР :
         Экспортлогч барааг экспортлохоос өмнө гадаад худалдааны бичиг баримтуудаа гаалийн байгууллагад өгч хянуулсаны дараагаар экспортын ачилтаа эхлэх зарчимд шилжинэ.
Үүнтэй уялдуулан гаалийн бүрдүүлэлтийн үйл ажиллагаанд бүгд 3 байцаагч ажиллаж, нэг ачилтад 6-9 минут зарцуулж, 12-16 шат дамжлага бүхий үйлдлүүд хийгдэн, бараагаа гаалийн байгууллагад электрон хэлбэрээр өөрсдөө мэдүүлэх боломжоор хангагдсан байна.   


       Гаалийн бүрдүүлэлтийн үйл ажиллагааг цаасгүй технологид шилжүүлснээр экспортлогч компанийн хувьд дараах үр ашгийг хүртэх боломжтой боллоо. Үүнд:
-Жин пүүний хэвлэмэл цаасан акт ашиглахаа больж, аж ахуйн нэгжийн пүүний програмыг гаалийн байгууллагын цахим системтэй холбосон.
-Тээврийн баримт /Хамтарсан манифест/-ыг бичих шаардлагагүй болсон.
-Гаалийн мэдүүлэг бичигдэж, бүрдүүлэлт хийгдсэний дараагаар тээврийн баримт автоматаар үүсэх боломжийг бүрдүүлсэн байна.
-Гадаад худалдааны бичиг баримтыг гаалийн мэдүүлэг бүрт хуулбарлан хавсаргах шаардлагагүй болсон.


         Экспортын гаалийн бүрдүүлэлтийг цаасгүй технологид шилжүүлэх ажлыг хийснээр дараах үр ашиггүй зардалыг хэмнэх боломжтой болгосон.  


    Гаалийн байгууллагад:
    -Манифестын хураамж тус бүрт 3000 төг
    -Гаалийн мэдүүлэгт хилээр гаргасан тэмдэглэгээг хийлгэхээр өдөр бүр хил рүү авч явахад зарцуулдаг байсан зардал 60000-120000 төг
    -Илгээгч байгууллагын гаалийн асуудал хариуцсан төлөөлөгч ажилтан /1 хүн/-ыг  хилийн боомтод ажиллуулахад гаргадаг байсан зардал 25000-35000 төг


    Зуучлагч байгууллагад:
    -Тээврийн баримт /Хамтарсан манифест/-ын бичилтэд 3500-3700 төг
    -Зуучлагч байгууллагын 2-3 ажилтанг уурхайн кемпид байрлуулах байр, хоолны зардал 8000-12000
    -Пүүний актын баримт 3-5% маягтыг хэвлүүлэх төлбөрт 800-1500 төг
    Жич: Дээрх бүх зардлыг нэг өдөрт экспортын ачилт хийгдэх тээврийн хэрэгсэлд хуваан хуваарилж үзэхэд, 1 ачилт тутамд 12000 төгрөгийн  зардалыг хэмнэх тооцоо гарч байна.
Мөн барааг илгээгч байгууллага гаалийн зуучлагч байгууллагаар дамжуулан мэдүүлэхгүйгээр өөрсдөө бие даан мэдүүлэх боломжийг бүрдүүлсэн. 


    Экспортын бүрдүүлэлтийн нэг тээврийн хэрэгсэлд гарах зардал 12000 төгрөгийг өдөр бүр гаалийн хилээр нэвтэрч буй 800 автомашинаар тооцолбол :
                   Өдөр бүр 9,600,000 төгрөг
                   Сар бүр 288,000,000 төгрөг
                   Жилд дунджаар 3,456,000,000 төгрөг хэмнэж боломжийг бүрдүүлээд байна.

9b15755ee21d31cebig