mn GB
Mobile menu

ДГБ-аас гаргасан Ажил дүгнэх гэрээний талаарх зөвлөмж

WCO-logo
     2014 оны 8 дугаар сарын 7-ны өдөр Дэлхий гаалийн байгууллагаас “Ажил дүгнэх гэрээг яагаад мөн хэрхэн хэрэглэх вэ?” гэсэн гарчиг бүхий зөвлөмжийг хэвлэн гаргасан байна. 

     Тус зөвлөмжид хилийн гаалийн байгууллага дээрх хяналтыг сайжруулахад гаалийн бүрдүүлэлтийн системээс болон Гаалийн байгууллагын дарга, нэгж дээрх ажилтнуудын хооронд байгуулсан гэрээний гүйцэтгэлээс татаж авсан мэдээллийг хэрхэн ашиглах тухай шинэлэг арга барилын талаар тусгасан байна.
      Зөвлөмжид тусгагдсан арга барилыг хэд хэдэн орон амжилттай туршаад байгаа бөгөөд ажлын гүйцэтгэлийг дүгнэх гэрээ нь гаалийн хяналтын үйл ажиллагаанд гарч буй алдаа дутагдлыг бууруулах болон гаалийн байгууллагын татвар хураах, худалдааг хөнгөвчлөх зэрэг зорилтуудыг биелүүлэхэд шууд нөлөөлөх ашигтай арга хэрэгсэл хэмээн тогтоогдоод байна.
Анх PMC буюу ажлын гүйцэтгэлийг дүгнэх гэрээ Камерун улсаас санаачилсан бөгөөд Того, Либер зэрэг улсуудад мөн ашиглагдаж байна.