mn GB
Mobile menu

Дэлхийн гаалийн байгууллагын 3 сарын чиглүүлэх сургалт

WCO-logo
        Гаалийн чиглүүлэх цахим сургалтын төв туршилтын журмаар анхны сургалтаа 2014 оны 8 дугаар сарын 4-нд эхлүүлээд 10 дугаар сарын 24 хүртэл үргэлжлэхээр ажиллаж байна. Тус санаачлагын хүрээнд дэлхий дахины гаалийн байгууллагын ажилтнуудад сургалтад хамрагдаж боломжийг олгох юм. Чиглүүлэх сургалт нь 4 үндсэн хэсгээс бүрдэх бөгөөд видео хичээлүүд, шууд хэлэлцүүлэг зэргийг багтаасан сонирхолтой хөтөлбөртэй.


Тус цахим чиглүүлэх сургалтын зорилго нь дараах мэдлэг, ойлголтуудыг суралцагсдад эзэмшүүлэхэд оршино:
- Дэлхийн гаалийн байгууллагын талаарх ерөнхий ойлголт, түүний үүрэг хариуцлага, үйл ажиллагаа нь суралцагчийн өөрийн гаалийн байгууллагад ямар нөлөөтэй
- Гаалийн холбогдолтой олон улсын гэрээ конвенцийг хэрхэн ойлгож хэрэглэх
- Гаалийн шинэчлэл, чадавхийг бэхжүүлэх ойлголтуудын талаар мэдэж авах
- Татвар хураамжийн талаарх зарчмуудыг ойлгож, зөв таньж, хэрэглэх
- Гаалийн хууль сахиулахтай холбоотой зарчим, чадваруудыг эзэмших
- Гаалийн горимуудыг зөв оновчтой хэрэглэж сурах. 


       Энэ удаагийн анхны туршилтын сургалтад 5 бүс нутгийн 33 залуу гаальчид хамрагдаж байна. Нийт 100 гаруй оролцогсдоос ирсэн өргөдлөөс шалгарсан эдгээр суралцагчид маань бүх хичээл, асуулга, даалгавар, дасгал ажлаа бүрэн дуусгаад гэрчилгээ авах юм. Энэ удаагийн сургалтын сургагч багш нарын бүрэлдэхүүнд ДГБ-ын Чадавхийг бэхжүүлэх төвийн ажилтнууд, Бразил, Канад, Свазиланд, БНСУ, БНТУ-ын зайн сургалтын багш нар багтсан болно.