mn GB
Mobile menu

Р.В.ДАВЫДОВ: ЭМ, ЭМНЭЛГИЙН ХЭРЭГСЛИЙН ИМПОРТ ОГЦОМ ӨСӨВ

5e98a139ae5ac940a37c2dbb

Оросын гаалийн байгууллага COVID-19 цар тахлын үед хэрхэн ажиллаж байгаа талаар ОХУ-ын Холбооны гаалийн албаны Нэгдүгээр орлогч дарга Р.В.Давыдовын Оросын “RTтелевизэд өгсөн ярилцлагаас:

Дэлгэрэнгүй: Р.В.ДАВЫДОВ: ЭМ, ЭМНЭЛГИЙН ХЭРЭГСЛИЙН ИМПОРТ ОГЦОМ ӨСӨВ

ДЭРЭВГЭР ЖИРГЭРҮҮГИЙН 100 КГ ҮР ХИЛЭЭР ГАРГАХ ГЭЖ БАЙСНЫГ ИЛРҮҮЛЛЭЭ

94622925 2331928467108572 7316123922812895232 n

Замын-Үүд дэх Гаалийн хяналтын бүсийн гарах чиглэлд 2020 оны 04-р сарын 06-ний өдөр Монгол улсын иргэн Г нь өөрийн унаж явсан VOLVO маркийн ачааны автомашины чиргүүлийн хананд 110 кг нэр нь үл мэдэгдэх ургамлын үр гэх зүйлийг улсын хилээр хууль бусаар гаргах гэж байсныг гаалийн хяналт шалгалтаар илрүүлсэн байна.

Дэлгэрэнгүй: ДЭРЭВГЭР ЖИРГЭРҮҮГИЙН 100 КГ ҮР ХИЛЭЭР ГАРГАХ ГЭЖ БАЙСНЫГ ИЛРҮҮЛЛЭЭ

КОРОНАВИРУСТ ХАЛДВАР (COVID-19)-ТАЙ ХОЛБООТОЙ ЭМ, ЭМНЭЛГИЙН ХЭРЭГСЛИЙН БАРААНЫ АНГИЛЛЫН ЖАГСААЛТЫН (2 дугаар хувилбар)

WCO WHO slider

Дэлхий дахинд тархаад байгаа Коронавируст Халдвар (COVID-19)-тай тэмцэх чиглэлээр Дэлхийн гаалийн байгууллага (ДГБ) болон Дэлхийн эрүүл мэндийн байгууллага (ДЭМБ) хамтран ажиллаж байна.

Дэлгэрэнгүй: КОРОНАВИРУСТ ХАЛДВАР (COVID-19)-ТАЙ ХОЛБООТОЙ ЭМ, ЭМНЭЛГИЙН ХЭРЭГСЛИЙН БАРААНЫ АНГИЛЛЫН...

ЭМГЭНЭЛ

Tsend

Доржхандын Цэнд

/1960-2020 он/

Гаалийн ерөнхий газрын даргаар 1996-1998 онд ажиллаж байсан Доржхандын Цэнд нь 2020 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр өвчний улмаас таалал төгсөж бидэнд хүнд гарз учирлаа.

Дэлгэрэнгүй: ЭМГЭНЭЛ

ГААЛИЙН ЕРӨНХИЙ ГАЗАР “ХҮҮХЭД ЭРХЭМ ХЭРЭГЛЭГЧ” АЯНД НЭГДЭВ

nuur

Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газраас ирүүлсэн 2020 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн өдрийн “Хамтран ажиллах тухай” 01/174 албан бичгийн дагуу Гаалийн ерөнхий газар “ХҮҮХЭД ЭРХЭМ ХЭРЭГЛЭГЧ” аянд нэгдлээ. Аяны хүрээнд:

Дэлгэрэнгүй: ГААЛИЙН ЕРӨНХИЙ ГАЗАР “ХҮҮХЭД ЭРХЭМ ХЭРЭГЛЭГЧ” АЯНД НЭГДЭВ

ТИТЭМ ВИРУС: ХҮНИЙ ЭРХИЙГ НЭН ТЭРГҮҮНД ТАВИХ ЁСТОЙ ХЭМЭЭН МИШЕЛЬ БАЧЕЛЕТ МЭДЭГДЭВ

michelle-bachelet2

НҮБ-ын Хүний Эрхийн Дээд Комиссар, хатагтай Мишель Бачелет

Хүний эрхийн асуудлаарх НҮБ-ын зөвлөлийн 43 дугаар (2020.02.24-03.13-ны өдрүүдэд Женев хотноо болсон) чуулганы үеэр НҮБ-ын Хүний Эрхийн Дээд Комиссар, хатагтай Мишель Бачелетын хэлсэн үгийг орчуулан хүргэж байна.

Дэлгэрэнгүй: ТИТЭМ ВИРУС: ХҮНИЙ ЭРХИЙГ НЭН ТЭРГҮҮНД ТАВИХ ЁСТОЙ ХЭМЭЭН МИШЕЛЬ БАЧЕЛЕТ МЭДЭГДЭВ

ТУСГАЙ ҮҮРГИЙН ОНГОЦООР ИРЭХ ИРГЭДИЙН АНХААРАЛД

68eb88bc377df65f70943310996eac58

2020 оны 3 дугаар сарын 26-ны өдрийн УОК-ын хуралдаанаар тусгай үүргийн онгоцоор эх орондоо ирэх иргэдийн тусгаарлах ажиглалтын хугацааг 21 хоног болгон сунгасан тул гаалийн байгууллага тус иргэдийн ачааг мөн 21 хоног тусгаарлах болсныг мэдэгдье. Иймд зорчигчид шаардлагатай хэрэгцээний эд зүйлээ гар тээшиндээ авах, биеэс тусдаа ачаандаа түргэн муудах хүнс болон тусгай хэмд хадгалах эмийн зүйлс хийхгүй байхыг анхааруулж байна.

Дэлгэрэнгүй: ТУСГАЙ ҮҮРГИЙН ОНГОЦООР ИРЭХ ИРГЭДИЙН АНХААРАЛД

ТУСГАЙ ҮҮРГИЙН ОНГОЦООР ИРЭХ ЗОРЧИГЧДЫН АНХААРАЛД

logo blue

Монгол Улсын Засгийн газраас БНСУ болон Япон улсад буй монгол иргэдээ 4-р сарын 2-4 ны өдрүүдэд тусгай үүргийн нислэг зохион байгуулж авчрах шийдвэр гаргасан байна. Эдгээр өдрүүдэд Сөүл-Улаанбаатар, Токио-Улаанбаатар чиглэлийн тусгай нислэгээр ирэх иргэдийн биеэс тусдаа ачааг ариутгаж 14 хоног тусгаарласны дараа гаалийн хяналт шалгалтыг хийж олгоно.

Дэлгэрэнгүй: ТУСГАЙ ҮҮРГИЙН ОНГОЦООР ИРЭХ ЗОРЧИГЧДЫН АНХААРАЛД

Эм, эмнэлгийн хэрэгслийг тодорхойгүй эх сурвалжаас, цахим худалдаагаар авахгүй байхыг Дэлхийн гаалийн байгууллага анхаарууллаа

face masks

Дэлхийн гаалийн байгууллага (ДГБ)-аас нийтийн эрүүл мэндэд аюул учруулах хуурамч эм, эмийн зүйл, эмнэлгийн хэрэгслийг тодорхойгүй эх сурвалжаас, ялангуяа цахим худалдаагаар худалдаж авахгүй байхыг анхааруулж байна. Эдгээр барааг хэрэглэх нь хүний амь насанд аюул учруулна.

Дэлхийн хэмжээнд “COVID-19”-тэй тэмцэж байгаа энэ үед гэмт хэргийн бүлэглэл, хууль бусаар болон хуурамч бараа нэвтрүүлэх явдал гарсаар байгаа нь гаалийн байгууллагууд зорчигчдын эрүүл мэндийг хамгаалахын зэрэгцээ, хууль бус үйлдэлтэй тэмцэх арга хэмжээг илүү өргөн хүрээнд зохион байгуулах хэрэгцээ, шаардлагыг бий болгож байна. ДГБ-ын Зөрчлийн мэдээлэл солилцох сүлжээнд ирүүлсэн гишүүн орнуудын мэдээллээс харахад хуурамч эм, эмнэлгийн хэрэгсэл, түүний дотор амны хаалт, гар ариутгах хэрэгслийн зөрчил нэмэгджээ.

Дэлгэрэнгүй: Эм, эмнэлгийн хэрэгслийг тодорхойгүй эх сурвалжаас, цахим худалдаагаар авахгүй байхыг Дэлхийн...

ДХБ-ЫН ГИШҮҮН ОРНУУДААС COVID-19-ТЭЙ ХОЛБООТОЙ ХУДАЛДААНЫ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ХУВААЛЦАХЫГ ХҮСЧЭЭ.

dgradomreg1219 lg

Дэлхийн худалдааны байгууллагын дарга Roberto Azevêdo нь ДХБ-ын гишүүн орнуудаас COVID-19-тэй холбоотой худалдааны арга хэмжээний талаар мэдээлэл хуваалцахыг хүсчээ.

Дэлгэрэнгүй: ДХБ-ЫН ГИШҮҮН ОРНУУДААС COVID-19-ТЭЙ ХОЛБООТОЙ ХУДАЛДААНЫ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТАЛААР МЭДЭЭЛЭЛ...

COVID-19 ХАЛДВАРЫН ТАРХАЛТТАЙ ХОЛБООТОЙ ДЭЛХИЙН ГААЛИЙН БАЙГУУЛЛАГА, ТҮҮНИЙ ГИШҮҮН ОРНУУД ХЭРХЭН АЖИЛЛАЖ БАЙГАА МЭДЭЭЛЭЛ

covid 19

ДЭЛХИЙН ГААЛИЙН БАЙГУУЛЛАГА: COVID-19 цар тахалын үеэр гишүүн орнууд нэн даруй шуурхай мэдээлэл солилцож ажиллах боломж бүрдүүлэх зорилгоор http://www.wcoomd.org/en/topics/facilitation/activities-and-programmes/natural-disaster/coronavirus.aspx цахим хуудсаар Гаалийн хамтын ажиллагааны зөвлөлийн хэлэлцээрийн зөвлөмж, Шинэчлэн найруулсан Киотогийн конвенцийн холбогдох заалт болон бусад хууль тогтоомж, ДЭМБ-ын мэдээллийн сайт болон гишүүн орнууд сайн дураар өөрсдийн туршлагаа ирүүлж байна.

Дэлгэрэнгүй: COVID-19 ХАЛДВАРЫН ТАРХАЛТТАЙ ХОЛБООТОЙ ДЭЛХИЙН ГААЛИЙН БАЙГУУЛЛАГА, ТҮҮНИЙ ГИШҮҮН ОРНУУД ХЭРХЭН...