БНХАУ-ын ГЕГ-ын харъяа Шанхайн Гаалийн академид 2014 оны 01-р сарын 05-16-ний өдрүүдэд “Гаалийн удирдлагын менежмент” сэдвээр удирдлагын төвшиний сургалт зохион байгуулагдлаа.
Энэхүү удирдлагын төвшиний олон улсын сургалтад Монголын Гаалийн байгууллагын удирдах ажилтнуудад оролцсон бөгөөд Монголын Гаалийн албаны удирдах албан тушаалтнуудад зориулагдсан гэдгээрээ онцлог байлаа.
Дэлгэрэнгүй: ГААЛИЙН БАЙГУУЛЛАГЫН УДИРДАХ АЛБАН ТУШААЛТНУУД ШАНХАЙН ГААЛИЙН АКАДЕМИД.
Авлигатай тэмцэх газар олон нийтийн оролцоонд тулгуурласан, хөндлөнгийн хараат бус “Шинжээчдийн баг”-ийг ажиллуулж, төрийн байгууллагын авлигын эсрэг 2014 оны үйл ажиллагаанд үнэлгээ хийлгэсэн билээ. Уг үнэлгээний дүнг олон нийтэд танилцууллаа.
Нээлттэй сонгон шалгаруулалтын үндсэн дээр шалгарсан “Баянзүрх консалтинг” ХХН, “Онч шийдэл” ТББ, “Нийгмийн бодлогын хөгжлийн судалгааны хүрээлэн” ТББ-ын төлөөлөл бүхий шинжээчдийн 4 баг Авлигатай тэмцэх газраас баталсан “Төрийн байгууллагуудын авлигын эсрэг үйл ажиллагааны үнэлэх аргачлал”-ын дагуу төрийн байгууллагуудын 2014 оны авлигын эсрэг үйл ажиллагаанд үнэлгээ хийж, дүнг олон нийтэд зарлаад байна. Энэ үнэлгээ нь 2 дахь удаагаа зохион байгуулагдаж байгаа бөгөөд хөндлөнгийн шинжээчид үнэлдгээрээ онцлог билээ.
Эх сурвалж: http://iaac.mn - Авлигатай тэмцэх газар
Хүн төрөлхтний түүхийн нэгэн жил улиран одож, баяр бахдал, амжилт бүтээл арвин, эрүүл энх бат байх хүсэл мөрөөдөл дүүрэн шинэ оноо угтах торгон мөчид Монгол Улсын Гаалийн албанд мөр зэрэгцэн ажиллаж буй нийт ажиллагсаддаа шинэ жилийн баярын чин сэтгэлийн мэндийг хүргье.
2014 оны 12 дугаар сарын 30-ний өдөр Гаалийн ерөнхий газар болон дэргэдэх байгууллагуудын гаалийн улсын байцаагч нарт Авлигатай тэмцэх газрын Хяналт шалгалт, дүн шижилгээний хэлтсийн ажилтан, комиссар Л.Анхныбаяр нь Албан тушаалтны ХАСХОМ-ийг хэрхэн бөглөх, ашиг сонирхлын зөрчлийн мэдэгдэл, тайлбар гаргах талаарх сургалтыг амжилттай зохион байгуулав. Сургалтанд гаалийн улсын байцаагч нар идэвхтэй оролцож, комиссар Л.Анхныбаяраас сургалттай холбоотой сэдвээр асуулт тавьж чөлөөт хэлбэрээр оролцсон онцлог сургалт боллоо.
Гаалийн байгууллагын үйл ажиллагаанд гарч буй хүндрэл, ажиллагсдын ёс зүй, мэдлэг чадвар, харилцааны соёлын байдалд хэрэглэгчийн үнэлгээг тогтоох зорилгоор судалгаа авч байгаа тул үйлчлүүлэгч та бүхэн судалгаанд идэвхтэй хамрагдана уу.
Дэлгэрэнгүй: Гаалийн байгууллагын хэрэглэгчийн үнэлгээний судалгаа
Гаалийн Ерөнхий газрын харьяа Хөвсгөл аймаг дахь Ханхын боомтод Гаалийн ажилчдын найман айлын орон сууц ашиглалтанд орлоо. Тус орон сууцыг “Сант-Өндөр” ХХК улсын төсвийн хөрөнгө оруулалтаар барьж гүйцэтгэсэн бөгөөд энэ сарын 10-нд барилгыг хүлээн авсан байна. Уг арга хэмжээнд Гаалийн байгууллагаас Гаалийн ерөнхий газрын Хууль, эрх зүйн хэлтсийн дарга Ч.Энхээ, Хөвсгөл аймгийн Ханх боомт дахь Гаалийн хорооны дарга Ч.Саранхүү нар оролцлоо.
Шинэ жил болох гэж байгаатай холбогдуулан ГЕГ-ын харьяа Замын-Үүд дэх гаалийн газраас пиротехникийн хэрэгслийг /салют/ улсын хилээр хууль бусаар нэвтрүүлэх зөрчлөөс урьдчилан сэргийлэх, хяналтыг сайжруулах зорилгоор “Салют” сэдэвт аяныг 2014 оны 12 сарын 01-нээс нэг сарын хугацаатайгаар зохион байгуулж байна. Аяны хүрээнд дараах ажлуудыг хийж гүйцэтгэж байна.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн дэргэдэх Иргэний танхимд өнөөдөр /2014 оны 12 сарын 11/ Үйлдвэрлэлийг дэмжих тухай хуулийн төслөөр нээлттэй хэлэлцүүлэг хийв. Хэлэлцүүлгийг Ерөнхийлөгчийн Амьдрах орчин, ногоон хөгжлийн бодлогын зөвлөх Л.Эрхэмбаяр хөтөлж явууллаа.
Дэлгэрэнгүй: ҮЙЛДВЭРЛЭЛИЙГ ДЭМЖИХ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙН ХЭЛЭЛЦҮҮЛЭГТ ГААЛИЙН БАЙГУУЛЛАГААС ОРОЛЦЛОО.
2014 оны ээлжит 4-р улирлын Гашуунсухайт дахь Гаалийн байгууллага, БНХАУ-ын Ганц модны Гаалийн байгууллагын хамтарсан уулзалтыг Ганцмодны Гаалийн газарт амжилттай зохион байгуулагдлаа.
Гаалийн байгууллага гадаад худалдааг хөнгөвчлөх чиглэлд авч хэрэгжүүлж буй үйл ажиллагааныхаа хүрээнд “Хууль сахилтын хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэх ажлын эхлэл болгож 2014 оны 12 дугаар сарын 8-ны өдөр ГЕГ-ийн Эрсдэлийн удирдлагын хэлтсээс гадаад худалдаанд оролцогчдын төлөөлөлтэй уулзалт зохион байгууллаа.
Гаалийн байгууллагаас авч хэрэгжүүлж байгаа гадаад худалдааг хөнгөвчлөх үйл ажиллагаанд хэрхэн хамрагдах, аж ахуйн нэгжүүд хууль сахилтын түвшинг яаж сайжруулах, үйл ажиллагаандаа юуг анхаарч ажиллах талаар чиглэл зөвлөмж өгсөн үр дүнтэй уулзалт болж өнгөрлөө.
Дорнод аймаг дахь Гаалийн газар, БНХАУ-ын Манжуурын Гаалийн байгууллага хооронд хамтарч ажиллах гэрээнд 2014 оны 10 дугаар сарын 14-ны өдөр гарын үсэг зурсан билээ. Энэхүү ажлын хүрээнд Дорнод аймаг дахь Гаалийн газар, Манжуурын Гаалийн цагдаагийн газрын анхдугаар уулзалт 12 дугаар сарын 09-ний өдөр БНХАУ-ын Хайлаар хотод Хайлаарын Гаалийн газарт зохион байгууллагдав.