Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Д.Батмөнх тэргүүтэй албаны хүмүүс 2014 оны 5 дугаар сарын 20-ны өдөр Гаалийн ерөнхий газарт ажлын айлчлал хийлээ. Гаалийн ерөнхий газрын дарга О.Ганбат, дэд дарга Н.Энхцогт болон бусад хүмүүстэй ажил хэргийн уулзалт хийж, Гаалийн автоматжуулсан мэдээллийн системтэй танилцаж туршлага судалсан байна. Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Гаалийн ерөнхий газартай хамтран мэргэжлийн хяналтын мэдээллийн автоматжуулсан системийг зохиох, өөрчлөх, шинэчлэх тал дээр хамтран ажиллахаар боллоо.
Дэлгэрэнгүй: ГААЛИЙН ЕРӨНХИЙ ГАЗАР, МЭРГЭЖЛИЙН ХЯНАЛТЫН ЕРӨНХИЙ ГАЗАР ХАМТРАН АЖИЛЛАХААР БОЛЛОО.
Гаалийн байгууллагын хэрэгжүүлж байгаа эрсдэлийн удирдлагад суурилсан гаалийн хяналтын зарчим нь үндэсний аюулгүй байдлыг сахин хамгаалах болон гадаад худалдааг хөнгөвчлөх үүргийг тэнцвэртэйгээр хэрэгжүүлэх нөхцөлийг бүрдүүлэх юм.
Гадаад худалдааг хөнгөвчлөх зорилгын хүрээнд улс хоорондын тээвэрлэлтийг түргэсгэх зорилгоор Монгол Улсын хилийн боомтод үйл ажиллагаа явуулж буй холбогдох байгууллагуудад /Гаалийн ерөнхий газар, Иргэний харъяалал, шилжилт хөдөлгөөний ерөнхий газар, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар/ улсын хилээр нэвтэрч буй бараа, тээврийн хэрэгсэл болон зорчигчид тавих хяналт, шалгалтын үйл ажиллагаагаа боловсронгуй болгох замаар иргэд болон ААН байгууллагуудад үүсч буй зардал, чирэгдэлийг арилгах талаар тодорхой дэвшилтэд ажлыг хийж байна.
Бельги овчарк буюу малинуа үүлдрийн нохой дэлхий нийтийн гаалийн албаны “мода”-нд байсаар ирсэн нохой юм. Тийм ч учраас дэлхийн хамгийн ухаантай ноходын жагсаалтанд багтдаг байна. Малинуа үүлдрийн ноход асар их хурдтай ажлын бүтээмж өндөр ийм тул Азербайжан улсын гаалийн газраас Монгол Улсын Гаалийн байгууллага хоёрын нөхөрсөг хамтын ажиллагааны хүрээнд 2 толгой нохойг бэлэглэсэн байна.Эдгээр ноходыг 5-р сарын 6 ны өдөр Гаалийн Ерөнхий газрын дэргэдэх Хөдөлгөөнт Хяналтын Сургалтын төвийн дарга Б.Наранбадрах Монгол Улсын гаалийн албанд авчирлаа.
Нохойны хоч : Роки 9 сартай
Нохойны хоч: Диана 8 сартай
Төрийн болон нутгийн захиргааны төв байгууллагын мэдүүлгийг хянах, бүртгэх хадгалах эрх бүхий албан тушаалтнуудад зориулсан “ЭБАТ-тай ярилцах цаг” нэгдсэн сургалт, хэлэлцүүлэг Авлигатай тэмцэх газрын байранд 2014 оны 5 дугаар сарын 9-ны өдөр болж гаалийн байгууллагыг төлөөлөн ГЕГ-ын эрх бүхий албан тушаалтан хамрагдлаа.
Дэлгэрэнгүй: "ЭБАТ-ТАЙ ЯРИЛЦАХ ЦАГ" СУРГАЛТ ХЭЛЭЛЦҮҮЛЭГТ ХАМРАГДЛАА
Өмнөговь аймгийн Ханбогд сумын прокурорын газраас Өмнөговь аймгийн Гашуунсухайт дахь гаалийн газрын гаалийн улсын байцаагч нарын эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх, тасралтгүй сургалтаар хангах, гаалийн хэрэг зөрчлийн зүйлчлэлийг оновчтой байлгах, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, гаалийн улсын байцаагч нарын хууль эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх зорилгоор 2014 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр доорхи сэдвээр сургалтыг зохион байгуулсан байна.
Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилтийг сурталчлах, Сангийн сайдын эрхлэх асуудлын хүрээний бодлого, үйл ажиллагааг мэдээлэх зорилгоор 2014 оны 5 дугаар сарын 4-ны өдөр “Чингисийн талбай”-д иргэдэд зориулсан мэдээлэл, сурталчилгаа, үйлчилгээ зохион байгууллагдлаа.
Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилтийг сурталчлах, Сангийн сайдын эрхлэх асуудлын хүрээний бодлого, үйл ажиллагааг мэдээлэх зорилгоор 2014 оны 5 дугаар сарын 4-ны өдөр “Чингисийн талбай”-д иргэдэд зориулсан мэдээлэл, сурталчилгаа, үйлчилгээ зохион байгуулна.
Нээлттэй өдөрлөгт Сангийн яам, Татварын ерөнхий газар, Гаалийн ерөнхий газар, Төрийн банк, Сангийн яаманд хэрэгжиж буй олон улсын төслийн нэгжүүд, Монголын даатгагчдын холбоо, Монголын мэргэшсэн нягтлан бодогчдын институт, Монголын мэргэшсэн үнэлгээчдийн институт тус тус оролцоно.
Нээлттэй өдөрлөгийн үеэр Сангийн яамны бодлого, үйл ажиллагааг иргэдэд сурталчлан, цахим татварын системийн талаар танилцуулж, татварын зөвлөгөө өгч, автомашины татвар хураах, даатгал хийх үйлчилгээ үзүүлнэ.
Гаалийн газар, хороодтой сүлжээгээр холбогдохоос гадна гаалийн хууль тогтоомж зөрчсөний улмаас хураагдаж, улсын орлого болсон ховор үнэт эдлэлийн үзэсгэлэн гаргаж, мансууруулах бодисын тестерүүд, нефтийн бүтээгдэхүүний актон тодорхойлогч багажийг хэрхэн ашигладаг талаар иргэдэд танилцуулж, сургуультай нохойн үзүүлбэр үзүүлнэ.
Төрийн банкны “Цахим төгрөг” шинэ бүтээгдэхүүний нээлт хийж, явуулын салбар ажиллуулна.
Өдөрлөгийн үеэр сагсан бөмбөг, шатар, дартсын тэмцээн болон гар зургийн уралдаан зохион байгуулж, Жижиг дунд үйлдвэрийн хийсэн бүтээлийн үзэсгэлэн яармаг худалдаа зохион байгуулна.
ASSA сэтгүүлийн 2014 оны 3,4 дүгээр сарын №013 дугаарт ГЕГ-ын дарга О.Ганбатын “Гаалийн байгууллагын шинэчлэл, хөгжлийн хандлага, гаальчдын өнөөгийн байдал”-ын талаарх ярилцлага, Буянт-Ухаа дахь Гаалийн газрын дарга З.Сырымбек болон Замын-Үүд дэх Гаалийн газрын дарга Ц.Гэндэнцэвээнтэй хийсэн дэлгэрэнгүй ярилцлага, “шударга” Жагаа гаалийн улсын байцаагчийн хөрөг нийтлэл, 2013 онд Гаалийн байгууллагын илрүүлсэн онцлох хэрэг, зөрчил болон Хөдөлгөөнт хяналтын эрэлч нохойн талаар нийтлэл гарсан байна.
Гаалийн харилцаанд оролцогчид болон нийт гаалийн улсын байцаагч нар уг сэтгүүлд нийтлэгдсэн ярилцлага, нийтлэлүүдийг уншиж танилцахыг урьж байна.
Санхүүгийн тайлангийн аудитын тухай
Үндэсний аудитын газраас Төрийн аудитын тухай хуулийн 15.1-д заасны дагуу Гаалийн ерөнхий газрын системийн 2013 оны жилийн эцсийн санхүүгийн нэгтгэсэн тайланд санхүүгийн тайлангийн аудит хийж,уг тайланг Төсвийн тухай хууль, Нягтлан бодох бүртгэлийн тухай хууль, Улсын секторын нягтлан бодох бүртгэлийн олон улсын стандартад нийцүүлсэн, Сангийнсайдын баталсан бодлого, аргачлал, журмындагуу материаллаг зүйлсийн хувьд үнэн, бодитой илэрхийлэгдсэнгэжүзэж, “Зөрчилгүй”дүгнэлтөглөө.
Гаалийн тооцонд хэрэглэх төгрөгийн гадаад валюттай харьцах ханшийг барааг гаалийн байгууллагад мэдүүлсэн өдрийн Монгол банкнаас зарласан албан ханшаар тооцож байхаар тогтсон тушаалын их хувийг та бүхэнд танилцуулж байна.
Дэлгэрэнгүй: ГААЛИЙН ХАРИЛЦААНД ОРОЛЦОГЧ ИРГЭН, АЖ АХУЙ НЭГЖ БАЙГУУЛЛАГЫН АНХААРАЛД.
Гаалийн ерөнхий газрын харьяа Шивээхүрэн дэх гаалийн газар БНХАУ-ын Эзнээ хошууны Сэхэ боомтын гаалийн байгууллагын хооронд хамтарсан манифест солилцох ажлын нээлтийн үйл ажиллагаа 2014 оны 03 сарын 27-ны өдөр БНХАУ-ын Сэхэ боомтод зохион байгуулагдлаа.