Ил тод байдлын тайлан-2020 оны I улирал
- Бүлэг: Content Category 1
- Нийтлэгдсэн 20-05-28
ЗАМЫН-ҮҮД ДЭХ ГААЛИЙН ГАЗРЫН ИЛ ТОД БАЙДЛЫГ ХАНГАХ
ЭРХ ЗҮЙ, СОЁН ГЭГЭЭРҮҮЛЭХ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ АЖЛЫН
2020 ОНЫ I УЛИРЛЫН ТАЙЛАН
Монгол Улсын Засгийн газрын 143 дугаар тогтоолын биелэлтийг хангах ажлын хүрээнд 2020 оны эрх зүй, соён гэгээрүүлэх, олон нийттэй харилцах ажлын төлөвлөгөөг боловсруулан батлуулж, 1 дүгээр улиралд төлөвлөгдсөн ажлуудын хэрэгжилтийг ханган ажиллав. Үүнд:
1. Үйл ажиллагааны ил тод нээлттэй байдлын хүрээнд:
1.1. Байгууллагын цахим хуудас болон мэдээллийн самбарт мэдээллийг ойлгомжтой байдлаар байрлуулан тогтмол шинэчилж байх:
1.1.1. 2020 оныг Дэлхийн гаалийн байгууллагаас “Гаалийн байгууллага хүн ам, хөгжил цэцэглэлт, байгаль дэлхийн тогтвортой байдлыг хангахын төлөө”, Гаалийн ерөнхий газраас “Гаалийн шинэчлэл-тогтвортой хөгжил" жил болгон зарласантай холбоотойгоор эдгээр зорилтуудыг нийт ГУБ нарт мэдээлж, http://www.zamiin-uud.customs.gov.mn// сайт болон газрын төв контор, ГХБ-үүдэд олон нийтэд ил харагдахуйцаар болон мэдээллийн самбаруудад байршуулсан.
Хилийн боомт амарна
- Бүлэг: Шинэ Мэдээ
- Нийтлэгдсэн 20-12-28
“Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай” хуульд заасны дагуу 12 сарын 29-ны өдөр авто замын боомт амрана.
Авто замын боомт амарна
- Бүлэг: Шинэ Мэдээ
- Нийтлэгдсэн 20-11-25
Маргааш буюу 2020 оны 11 сарын 26-ны өдөр "Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хууль"-д заасны дагуу нийтээр тэмдэглэх баярын өдөр тул авто замын боомтууд амарна.
Төмөр замын Сүхбаатар, Замын-Үүд боомтууд болон Буянт-Ухаа олон улсын агаарын замын боомт ажиллана
Замын-Үүд дэх гаалийн газар
- Бүлэг: Шинэ Мэдээ
- Нийтлэгдсэн 20-11-14
Гаалийн ерөнхий газрын даргын 2020 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн"Гаалийн байгууллагын хэмжээнд бэлэн байдлын зэрэгт шилжүүлж шуурхай арга хэмжээ хэрэгжүүлэх тухай" А24 тоот тушаалыг Гаалийн хяналтын бүс, хэсэг хариуцсан ГУАБ нар нийт ГУБ нартаа танилцуулж,тэмдэглэл үйлдэж хариу ирүүлнэ үү.
Замын-Үүд дэх гаалийн газар