Гаалийн албан татвар
Нэмэгдсэн өртгийн албан татвар
Онцгой албан татвар
Татвар бодох аргачилал
Татвар бодолтын жишээ
Татварын хувь хэмжээ
ГААЛИЙН АЛБАН ТАТВАР
НЭМЭГДСЭН ӨРТГИЙН АЛБАН ТАТВАР
Импортын бараанд Нэмэгдсэн өртгийн албан татвар(НӨАТ)-ын хувь хэмжээ нь 2007 оны 1 дүгээр сарын 1-нээс татвар тооцох үнэлгээний 10 хувиар ногдуулна. Импортын барааны НӨАТ тооцох үнэлгээг Гаалийн тарифын тухай хуульд заасны дагуу тодорхойлсон үнэ дээр гаалийн, онцгой болон бусад татварыг нэмж тодорхойлно. Худалдах зориулалтаар Монгол Улсын нутаг дэвсгэрээс экспортод гаргасан бөгөөд гаалийн байгууллагад мэдүүлсэн барааны хувьд тэг “0” хувь хэмжээг хэрэглэнэ.
Гадаад худалдаа эрхэлж байгаа иргэд, аж ахуйн нэгж, байгууллага бараа импортоор оруулах болон экспортод гаргах үедээ гаальд тодорхой албан татвар, хураамж төлдөг. Эдгээр албан татварын хэмжээ нь гаалийн үнэ, тоо хэмжээ, татварын төрөл, хэлбэр, тарифын хувь хэмжээ зэргээс хамаарч өөр өөр байна. Манай улсын хувьд дийлэнх импортын барааны гаалийн албан татвар 5%, НӨАТ 10% байдаг бөгөөд тодорхой зарим нэр төрлийн барааны улирлын чанартайгаар өөрчлөгддөг.
Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд импортын барааны нэмэгдсэн өртгийн албан татвар /НӨАТ/ ногдуулах, төлүүлэх үйл ажиллагааг гаалийн байгууллага хариуцна гэсэн бөгөөд НӨАТ тооцох үнэлгээг Монгол Улсын Гаалийн тухай хуульд заасны дагуу тодорхойлсон гаалийн үнэ дээр гаалийн албан татвар, онцгой албан татвар болон бусад татварыг нэмж тодорхойлно гэж заасан байдаг. Үүний дагуу НӨАТ-ыг тооцохдоо дараахь томъёог хэрэглэнэ.
НӨАТ=(ГҮ+ГТ+ОТ+БТ)*Т3
ГҮ- гаалийн үнэ
ГТ- гаалийн татвар
ОТ- онцгой татвар
БТ- бусад татвар
Т3- НӨАТ-ын хувь
ОНЦГОЙ АЛБАН ТАТВАР
/Доорхи заалт 2012 оны 1-р сарын 1-ний өдрөөс хүчин төгөлдөр үйлчилж байна/
Онцгой албан татвар ноогдуулах бараа |
|||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
|
ГТ=ГҮ х Т1
ГТ- гаалийн татвар
ГҮ- гаалийн үнэ
Т1- Үнээс тооцох тарифын хувь хэмжээ
2. Биет хэмжигдэхүүнээс тооцох хэлбэр:
Энэ хэлбэрээр гаалийн татвар тооцоход дараахь томъёог хэрэглэнэ.
ГТ= ТХ х Т2
ГТ– татварын хэмжээ
Т2– тоо хэмжээ, жингээс тооцох тарифын хувь хэмжээ
ТХ– татвар тооцох барааны тоо хэмжээ, жин буюу биет хэмжигдэхүүн
ГҮ=ХҮ + (Т+К+Д+П+О) – Х
-ГҮ– гаалийн үнэ
-ХҮ– хэлцлийн үнэ буюу импортын бараанд төлсөн, төлбөл зохих үнэ,
-Т– тээврийн зардал,
-К– комисс,
-Д– дэмжлэг,
-П– патент,
-О– орлого,
-Х– хасагдах зардал
ЖИШЭЭ-1: /Онцгой албан татвартай бараа/
Иргэн Д Япон улсаас 2001 онд үйлдвэрлэгдсэн, хөдөлгүүрийн багтаамж нь 2000см3 Mark-II машиныг 2100 ам.доллараар худалдан авсан бөгөөд уг машиныг монголд оруулж ирэх тээврийн зардал болон холбогдох зардалд нийт 4100 ам.доллар төлсөн гэж үзвэл ямар хэмжээний татвар төлөхийг тооцож үзье.
· ХҮ - худалдаж авсан үнэ
· З - тээврийн зардал болон бусад зардал
· ГҮ - гаалийн үнэ (зах зээлийн үнэ)
· Х - тухайн өдрийн гаалийн бүрдүүлэлтэд мөрдөж байгаа ам.долларын ханш (1 $=1’310 төгрөг гэж тооцов.)
· ГТ - гаалийн татвар (5%)
· ОАТ - онцгой албан татвар
· НӨАТ - нэмэгдсэн өртөгийн албан татвар 10%)
1.ГҮ=(ХҮ+З)*Х
ГҮ=(2'100+4'100)*1'310=8'122’000 төгрөг
2. ГТ=ГҮ*5%
ГТ= 8'122’000*5%=406'100
3. Суудлын автомашин нь 2001 онд үйлдвэрлэгдсэн, хөдөлгүүрийн багтаамж нь 2000см3 тул Онцгой албан татварын хуулийн дагуу 7'000 ам.доллар (7'000*1'310=9’170’000 төгрөг)-ын ОАТ ногдуулна.
НӨАТ=(ГҮ+ГТ+ОАТ)*10%
4. НӨАТ=(8'122’000+406'100+ 9’170’000) *10%=1'769'810 төгрөг
ТАТВАРЫН ДҮН: 406'100 + 9’170’000 + 1'769'810 буюу
Таны импортлосон автомашинд нийт 11'345'910 төгрөгийн татвар ногдох тооцоо гарч байна.