95 ЖИЛ

УЛСЫН ОНЦГОЙ КОМИССООС ӨНДӨРЖҮҮЛСЭН БЭЛЭН БАЙДАЛ ЗАРЛАСАНТАЙ ХОЛБООТОЙГООР ЗАМЫН-ҮҮД ДЭХ ГААЛИЙН ГАЗРААС АВЧ ХЭРЭГЖҮҮЛЖ БУЙ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТОВЧ ТАЙЛАН

       Замын-Үүд дэх гаалийн газар нь шинэ коронавирус COVID-19 цар тахлын дэгдэлттэй холбоотойгоор Монгол Улсын Засгийн газрын 5 тогтоол, Улсын онцгой комиссын 17 хуралдааны тэмдэглэл, 9 тогтоол, 1 тушаал, 1 түр журам, Гаалийн ерөнхий газраас ирүүлсэн 2 тушаал, 9 албан бичгээр ирүүлсэн үүрэг чиглэлийн хүрээнд “Өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэг”-т шилжин улсын хилээр нэвтэрсэн зорчигч, бараа тээврийн хэрэгсэлд Замын-Үүд сумын онцгой байдлын штаб, Хилийн мэргэжлийн хяналтын алба, хил хяналтын албадтай хамтран хяналт тавьж, гаалийн хууль тогтоомжийг хэрэгжүүлэн ажиллаж байна.

       Замын-Үүд дэх гаалийн газар нь шинэ коронавирус COVID-19 цар тахлын дэгдэлттэй холбоотойгоор Монгол Улсын Засгийн газрын 5 тогтоол, Улсын онцгой комиссын 17 хуралдааны тэмдэглэл, 9 тогтоол, 1 тушаал, 1 түр журам, Гаалийн ерөнхий газраас ирүүлсэн 2 тушаал, 9 албан бичгээр ирүүлсэн үүрэг чиглэлийн хүрээнд “Өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэг”-т шилжин улсын хилээр нэвтэрсэн зорчигч, бараа тээврийн хэрэгсэлд Замын-Үүд сумын онцгой байдлын штаб, Хилийн мэргэжлийн хяналтын алба, хил хяналтын албадтай хамтран хяналт тавьж, гаалийн хууль тогтоомжийг хэрэгжүүлэн ажиллаж байна.

Үүнд:

1. Газрын даргаас дараах тушаал, шийдвэрийг гаргаж, үүрэг даалгаврын хэрэгжилтийг хангах ажлыг зохион байгуулан ажиллаж байна. Үүнд:

1.1. Өндөржүүлсэн бэлэн байдал зарлагдсантай холбоотойгоор газрын даргын 2020.02.01-ний өдрийн А/09 дүгээр тушаалаар “Гамшгаас хамгаалах үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх мэргэжлийн ангийн бүтэц, бүрэлдэхүүн”, төлөвлөгөөнд тодотгол хийж батлан мэргэжлийн ангийн бэлэн байдлыг хангуулсан. COVID-19 цар тахлын үед авах арга хэмжээний төлөвлөгөө гарган хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулан ажиллаж байна.

1.2. Байгууллагын хэмжээнд ажиллах хариуцлагатай жижүүрийн тушаал /А/05, А/06/-ыг 2 удаа, хариуцлагатай болон шуурхай жижүүрийн тушаал /А/12, А/16/-ыг 2 удаа, хуваарийг 1 удаа гаргаж, ГЕГ-ын шуурхай жижүүрт өдөр бүр цагийн байдлыг илтгэж, мэдээ, мэдээлэл солилцон ажиллаж, хариуцлагатай жижүүр, шуурхай жижүүр, байгууллагын жижүүрүүдэд үүрэг чиглэлийг өгч ажилласан.

1.3. “Яаралтай авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар” газрын даргаас 2020.02.03-ны өдрийн А/10 дугаар тушаал гаргаж, дээр дурьдагдсан ЗГ, УОК, ГЕГ, Сумын онцгой штабаас өгсөн үүрэг чиглэлийн хэрэгжилтийг хангуулахыг албадын дарга нарт үүрэг болгон, хэрэгжилтийн явцад хяналт тавин ажиллаж байна.

2. Өдөржүүлсэн бэлэн байдал зарлагдаж, олон нийтийг хамарсан арга хэмжээг зохион байгуулах боломжгүй болсонтой холбогдуулан ГЕГ-ын 9 удаагийн онлайн хурал болон албан бичиг, спарк, серпээр ирүүлсэн үүрэг даалгавар, Сумын онцгой байдлын штабаас ирүүлсэн дээр дурдагдсан үүрэг даалгавруудыг спарк болон “Zamiin-Uudiin Gaaliin gazar”, “SAAA-ZUGG” facebook хуудсуудаар мэдээлэн танилцуулж, санамж анхааруулга, чиглэл, үүрэг даалгавар өгч, хэрэгжилтэнд хяналт тавин ажилласан.

3. Албан хаагчдыг халдвараас хамгаалах, ЗГ, УОК, Сумын онцгой байдлын штаб, ГЕГ-ын шуурхай ажлын хэсэг, шуурхай штаб, Дэлхийн эрүүл мэндийн байгууллага, ЭМЯ, орон нутгийн эрүүл мэндийн байгууллагаас хүргүүлж буй зөвлөгөө зөвлөмжийн хүрээнд вирус, өвчлөлөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээг албан хаагчдаар мөрдүүлэх, дадал хэвшил болгуулах зорилгоор албан хаагчдад мэдээлэл, сурталчилгааны ажлыг байнга хийж тус газрын “Замын-Үүд гаалийн газар” болон “ZUGG SAAA 2018” facebooк хуудсаар 35 удаагийн мэдээлэл, зөвлөмжийг хүргэж, хорио цээрийн дэглэмийг мөрдөж ажиллахыг өдөр бүр сануулж, анхааруулсан.

4. Зорчигчийн хөдөлгөөнийг хязгаарлаж, АЗШНЦ-ын ГХБ-ийн Зорчигч-1 терминалын үйл ажиллагаа хэсэгчлэн зогсоосонтой холбоотойгоор байгууллагын хүний бага эмчийг төв конторт ажиллуулж, албан хаагчдын дархлааг дэмжих, үзлэг оношилгоо, эмчилгээ, халуун хэмжих арга хэмжээг авч хэрэгжүүлсэн. Бага эмч нийт давхардсан тоогоор 672хүнийг үзэж, оношлон шаардлагатай эмчилгээ үйлчилгээг үзүүлсэн.

5. Хүний бага эмчид ГХБ-д нэвтрэх зөвшөөрөлтэй автомашин гарган эрсдэлтэй ГХБ-үүдэд ажиллуулж, албан хаагчдын халууныг өдөр бүр хэмжүүлж тэмдэглэл үйлдүүлсэн. Давхардсан тоогоор 985 албан хаагчийн халууныг хэмжээд байна.

6. Албан хаагчдыг халдвараас хамгаалах, урьдчилан сэргийлэх, хөдөлмөр хамгаалал, эрүүл ахуй, гамшиг ослоос хамгаалах зорилгоор нэг удаагийн хамгаалах хэрэгслаар хангах арга хэмжээний хүрээнд дараах арга хэмжээг авч, ажлын байранд ашиглаж буй байдалд хяналт тавин ажиллаж байна. ажилласан. Үүнд:

6.1. Байгууллага өөрийн урсгал төсвөөс санхүүжүүлэн амны хаалт 9800 ширхэг, халуун хэмжигч 1 ширхэг, гар ариутгалын бодис 30 ширхэгийг 8,2 сая төгрөөр худалдан авч ажиллагсдад хуваарилан халдвараас урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч ажилласан.

6.2. Гаалийн ерөнхий газар, Сумын онцгой байдлын штабт тавьсан хүсэлтийн дагуу ирүүлсэн 13500 ш макс, 405 ш гар ариутгагч санитас, 468 нэг удаагийн хамгаалах хувцас, 14000 хос нэг удаагийн бээлий, 2000 ш нэг удаагийн малгай, 302 нүүрний хамгаалалтыг ГХБ-үүд, конторт ажиллаж буй ГУАБ, ГУБ нарт болон үйлчилгээний албан хаагчдад ажилд гарах бүрт 15 хоногоор тараан ашиглуулж, ашиглалтын байдалд хяналт тавин зөвлөгөө өгч ажилласан.

6.3. Энэ хугацаанд нөөц бүрдүүлэх арга хэмжээг 6 удаа авсан.

6.4. Монголын улаан загалмайн нийгэмлэг 1000 ширхэг, АОДЭ ХХК-аас 1000 ширхэг амны хаалтыг хандивласан.

6.5. Дорноговь аймгийн Засаг даргын захирамжаар ажилтан ажиллагсдын дархлааг дэмжихэд зориулж 500,000 төгрөг нэмэлт санхүүжилтийн дансаар дамжуулан олгосноор 200 ширхэг Салимон болон Монос эмийн үйлдвэрт үйлдвэрлэгдсэн өндөр тунтай витамин С /Витагрипп бэлдмэл/-ийг 800 ширхэгийг худалдан авч 160 албан хаагч нэг бүрд 5 хоног уухаар ажиллагсдад олгож, дархлааг дэмжсэн.

6.6. Төрийн захиргаа, удирдлагын газраас ирүүлсэн чиглэлийн дагуу 0-12 нас болон өсвөр насны хүүхэдтэй эмэгтэй албан хаагчид, Эрүүл мэндийн хүндэтгэн үзэх шалтгаантай албан хаагчид, 50 буюу түүнээс дээш настай албан хаагчдын судалгааг гарган албан бичгээр хүргүүлсэн.

7. Байгууллагын хэмжээнд гадна дотор цэвэрлэгээг сайжруулж, ариутгал халдваргүйтэлийг хийсэн. Үүнд:

7.1. Зорчигчийн хөдөлгөөнийг хязгаарлаж, АЗШНЦ-ын ГХБ-ийн Зорчигч-1 терминалын үйл ажиллагаа хэсэгчлэн зогсоосонтой холбоотойгоор үйлчлэгч нарыг дахин хуваарилж, контор болон шаардлагатай ГХБ-дэд нэмж хуваарилан үүрэг чиглэл өгч ажиллуулсан.

7.2. Сумын онцгой байдлын штабаас өгсөн үүрэг чиглэлийн хүрээнд 2020.02.14-ний өдөр байгууллагын хэмжээнд их цэвэрлэгээ, ариутгал халдваргүйтгэл хийсэн. Цас их орсонтой холбогдуулан гадна талбайн цас цэвэрлэх арга хэмжээг авсан.

7.3. Үйлчлэгч нарт өрөө тасалгаа, бие засах газрын хаалга, цонх, угаалтуур, крантны бариулуудыг 2 цаг тутам ариутгалын бодисоор ариутгах үүрэг өгч, хяналт тавин ажиллаж байна.

7.4. 2020.02.02-ны өдөр Жүд жигдэн ХХК-иар ажлын байр талбайд зөвлөмжийн дагуу ариутгал халдваргүйтгэл хийлгэж бусдаар гүйцэтгүүлэх ажил үйлчилгээний төлбөр хураамж зардлаас 94,5 мянган төгрөг зарцуулсан.

7.5. УОК, ГЕГ, Сумын онцгой штабаас өгсөн үүрэг чиглэлийн дагуу ажлын байр, ажиллагсдын орон сууцны ариутгал халдваргүйтгэл, их цэвэрлэгээг өөрсдийн аж ахуйн ажиллагсдын хүчээр дотоод нөөц боломжид тулгуурлан 2 удаа хийж гүйцэтгэсэн.

7.6. Гаалийн ерөнхий газрын дэргэдэх Эрэлч нохойн сургалтын төвөөс 2020.03.12-ны өдрийн 02-5/891 тоот албан бичгээр ирүүлсэн зөвлөмжийн дагуу Чингэлэг шалгах рентген тоног төхөөрөмжийн гаалийн хяналтын бүс, Өргөн төмөр замын гаалийн хяналтын бүс, Чөлөөт бүсийн хашаанд байршилтай албаны эрэлч нохойн үүрүүдэд ариутгал халдваргүйжүүлэлтийн бодисоор ариутгал хийх ажлыг Хилийн мэргэжлийн хяналтын албаны ариутгагчтай хамтран хийсэн

7.7. “COVID-19” халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх зорилгоор Улсын онцгой комисс, Эрүүл мэндийн яам, Гаалийн ерөнхий газраас ирүүлсэн чиглэлийн дагуу хамт олныг хамруулан 2020.03.27-2020.04.02-ны өдрүүдэд байгууллагын контор, 9 ГХБ, хэсэг нэгж, эрэлч нохойн байр, лаборатори, автограж, орон суунй 8 байр, 2 уурын зуух, нийт автомашинуудад гадна, дотор бүрэн их цэвэрлэгээ, ариутгал халдваргүйжилтыг хийж гүйцэтгэсэн.

7.8. ГХБ-үүдэд ажиллаж буй жижүүрүүдэд үүрэг чиглэл өгч ГУБ болон гадны иргэдийг масктайгаар нэвтрүүлэх, шаардлагатай тохиолдолд маск олгож, гарыг ариутгаж оруулах зэрэг арга хэмжээг авч хэвшүүлсэн.

8. Сумын Онцгой байдлын штабын бүрэлдэхүүнд орж, 21 удаагийн хуралдаанд оролцож, хуралдаанаас өгсөн чиглэлийн дагуу холбогдох байгууллагуудтай хамтран шаардлагатай арга хэмжээг авч хэрэгжүүлсэн. Сум орон нутгийн хэмжээнд хариуцлагатай жижүүрийн үүргийг тус газар 3 удаа гүйцэтгээд байна.

9. Хамт олноос гаргасан санаачлагын дагуу албан хаагчид Замын-Үүд суманд суугаа БНХАУ-ын Консулын газраар дамжуулан Ухань хотын ард иргэд 5000 юань, Улсын онцгой комисст нэг өдрийн цалингаа тус тус хандивласан.

10. СOVID-19 цар тахлын улмаас Эрээн хотын гаалийн газартай хийх нэгдүгээр улирлын уулзалт цуцлагдсантай холбоотойгоор Эрээн хотын гаалийн газартай шуурхай холбоо барих, цахимаар мэдээ мэдээлэл солилцож ажиллах ажилтанг 2020.03.09-ны өдрийн 01/174 албан тоот бичгээр, мөн хамтарсан манифестын цахимаар солилцох, лавлагаа авах болон статистик зэрэгцүүлэлт хийх хугацаа, гаалийн зөрчлийн мэдээлэл солилцох асуудлаар 2020.03.18-ны өдрийн 01/213 тоот албан бичгээр тус тус Эрээн хотын гаалийн газартай харилцаж, хамтран ажилласан

11. Засгийн газар, Улсын онцгой комиссын шийдвэр, Гаалийн ерөнхий газраас өгсөн үүрэг чиглэлийн хүрээнд улсын хилээр нэвтэрсэн зорчигч, бараа тээврийн хэрэгсэлд Онцгой байдлын штабаас өгсөн заавар зөвлөмжийн дагуу Онцгой байдлын штаб, ХМХА-ны шууд хяналт удирдлага дор тус газрын албан хаагчид нэг удаагийн хамгаалах хувцас хэрэгсэлтэйгээр гаалийн хяналт шалгалтыг хийж, уул уурхайн бүтээгдэхүүний экспортыг нэмэгдүүлэх, хүнс, нефтийн бүтээгдэхүүнийг түргэн шуурхай нэвтрүүлэх, далайн гаралтай хүнсний бүтээгдэхүүн, тахиа, шувууны махыг улсын хилээр нэвтрүүлэхгүй байх, хориглосон хязгаарласан барааг улсын хилээр нэвтрүүлэхгүй байхад онцгойлон анхаарч хяналтыг чангатган ажиллаж байна. Үүнд:

11.1. Ажиллаж буй бүтэц, бүрэлдэхүүн:

   - Тус газар нь нийт 194 албан хаагч /ТТ албан тушаал нь 143, ТҮ албан тушаал нь 39+/12//-тай ажиллахаас, томилогдсон 186 албан хаагчтай /ТТ-136+ТҮ-39+11//-гаар үйл ажиллагаа явуулж байна.

   - Өнөөдрийн байдлаар тус газарт ТТ-172 /ТТ-126+ТҮ-35+/11/ ажиллаж, хүндэтгэн үзэх шалтгаанаар нийт 14 /ТТ10+ТҮ4/ ажиллаагүй байна. Үүнд: - ээлжийн амралттай /ТТ10+ ТҮ4/, өвчтэй 2 ГУБ, чөлөөтэй 2 ГУБ, хүүхэд асрах чөлөөтэй 2 ГУБ байна.

     - тусгаарлагдсан болон 0-12 насны хүүхдээ асрахаар чөлөө авсан албан хаагч байхгүй байна.

     - Хорио цээрийн дэглэм тогтоосон, ажлын ачаалал багассан, сургууль цэцэрлэг ажиллахгүй байгаа, 0-12 настай албан хаагчдад цалинтай олгохтой холбоотойгоор 2, 3, 4-р сард нийт 53 /ТТ44+ТҮ9/ албан хаагчид ээлжийн амралтыг олгоод байна.

11.2. Халдвар хамгааллын хувцас хэрэгслийн нөөц, хангалт: - Өнөөдрийн байдлаар нөөцөд 3500 ш амны хаалт, 200 ш гар ариутгагч санитас, 4000 хос нэг удаагийн бээлий, 450 ш нэг удаагийн малгай, 170 ш нүүрний хаалт, 80 ш нүдний шил, 430 ш халдвар хамгааллын хувцас байна.

11.3. Улсын онцгой комиссын 2020.04.11-ний өдрийн 16 дугаар хуралдааны шийдвэр, 2020.04.11-ний өдрийн 9 дүгээр тогтоолыг хэрэгжүүлэх зорилгоор албан хаагчид, тэдний гэр бүлийн дунд “Маскаа зүүцгээе” аяныг өрнүүлэх арга хэмжээг спарк болон Замын-Үүд гаалийн газар” болон “ZUGG SAAA 2018” facebooк хуудсаар зохион байгуулж, ГХБ-үүдэд сурталчилгааны хуудсыг хэвлэн байршуулах ажлыг зохион байгуулж байна.

                       

11.4. Орлогын төлөвлөгөөний биелэлт: -2020 оны эхний 4-р сарын байдлаар/ГЕГ-ын даргын 2020.01.22-ны өдрийн А/25 дугаар тушаалаар/ нийт 126 тэрбум төгрөгийн орлого улсын төсөвт төвлөрүүлэхээс 2020 оны 4-р сарын 12-ны байдлаар 92.5 тэрбум төгрөг төвлөрүүлж, улсын төсвийн орлогын төлөвлөгөөг 73.46 хувийн гүйцэтгэлтэй биелүүлээд байна.

- Хураамжийн орлогын төлөвлөгөгө 126 хувиар давуулан биелүүлсэн ба өсөлт шалтгаан нь төмрийн хүдэр, нүүрс автомашинаар экспортод гаргах болсонтой холбоотой, өөрийн орлогын төлөвлөгөө тасалдаж байгаа нь 2020.01.28-ны өдрөөс эхлэн зорчигчийн хөдөлгөөн хязгаарлагдаж, арилжааны шинжтэй зорчигчийн биеэс тусдаа явуулсан ачаа барааг хилээр нэвтрүүлээгүйтэй холбоотой байна.

11.5. Гаалийн бүрдүүлэлтийн талаар: - 4-р сарын 12-ны өдрийн байдлаар нийт 264634 сая ам долларын статистик үнийн дүн бүхий 57427 нэрийн бараанд 9114 мэдүүлгээр, үүнээс 251605.6 сая ам долларын статистик үнийн дүн бүхий 55584 нэрийн импортын бараанд 7454 мэдүүлгээр, 13028.4 сая ам долларын статистик үнийн дүн бүхий 1843 нэрийн экспортын бараанд 1660 мэдүүлгээр гаалийн бүрдүүлэлт хийсэн байна.

- Өмнөх оны мөн үеэс гаалийн бүрдүүлэлт 480-аар илүү, импортын мэдүүлэг 201-аар буурсан, экспортын мэдүүлэг 681-аар өссөн, экспортын барааны тоо 447-аар илүү, импортын барааны тоо 8315-оор буурсан, экспортын барааны статистик дүн 22814.6 мянган ам.доллараар импортын барааны статистик дүн 31489.9 мянган ам.доллараар тус тус буурсан үзүүлэлттэй байна.

11.6. Экспорт, импортын гол нэрийн барааг өнгөрсөн оны мөн үетэй харьцуулан судалж үзэхэд:

11.6.1.Экспортын хувьд: - БНХАУлсад экспортолж буй уул уурхайн бүтээгдэхүүн 2019 оны мөн үеэс 91228 тонноор   өссөн. Нийт экспортын тоо хэмжээ өссөн боловч, барааны статистик дүн буурсан байгаа нь Засгийн газар, Улсын онцгой комиссоос COVID-19 цар тахалтай холбоотойгоор мах, махан бүтээгдэхүүний экспорт зогссонтой холбоотой байна.

         - Энэ хугацаанд Улсын онцгой комиссын 6, 8, 12 дугаар хуралдааны шийдвэрийн хэрэгжилтиийг хангах араг хэмжээний хүрээнд дараах уул уурхайн бүтээгдэхүүний экспортод гаалийн бүрдүүлэлт хийж, өдөрт хийгдэж буй гаалийн бүрдүүлэлтийг нэмэгдүүлэх чиглэлээр ажилалж байна. Үүнд:  

         - МЧ-3 талбайгаар 733 тээврийн хэрэгсэл 1466 чингэлгээр 3324771 ам долларын үний дүн бүхий 5480 тонн нүүрс, 208 тээврийн хэрэгслээр 106845 статистик үнийн дүн бүхий 15999.4 тонн төмрийн хүдэрийн гаалийн бүрдүүлэлт хийж, улсын хилээр нэвтрүүлсэн байна.    

       - Шинээр байгуулагдсан Бүс нутгийн тээвэр ложистикийн 3.16-наас Арвижих энерги гадаадын хөрөнгө оруулалттай компани 91 тээврийн хэрэгслээр  

         - Засгийн газар, Улсын онцгой комиссоос экспортыг дэмжих чиглэлээр авч хэрэгжүүлж буй арга хэмжээний хүрээнд Гаалийн ерөнхий газраас өгсөн үүрэг даалгаврын дагуу Бүс нутгийн тээвэр ложистикийн төвд хүлээн авч улсын хилээр гаргах чингэлэг тээврийн үйл ажиллагааг нэмэгдүүлэх арга хэмжээний хүрээнд   Монголын төмөр зам ТӨХК-ны төлөөлөл, Бүс нутгийн тээвэр ложистикийн төвийн дарга Д.Банзрагч, менежер н.Бямбажав нартай уулзалт зохион байгуулж, албан хаагчдын ажиллах, нөхцөл, нэг цэгийн үйлчилгээ эхлэх бэлтгэлийг хангах арга хэмжээг авч 2020.05.01-ний өдрөөс эхлүүлэхээр хэрэгжүүлж байна.

11.6.2. Импортынбарааныхувьд: - 2167,2 мян ам долларын үнэ бүхий 1303 тн тахианы мах 1303 тн, 3441 мян ам долларын үнэ бүхий 17960 тн хүнсний ногоо, 582 мян ам долларын үнэ бүхий 1494.4 тн жимс, жимсгэнэ, 122 мян ам долларын үнэ бүхий 197 тн цагаан будаа импортлосон байна.

       - Өнгөрсөн оны мөн үеэтэй харьцуулбал цагаан будааны импорт 131.9 тн-оор өсөж, бусад хүнсний импорт буурсан дүнтэй байна. /тахианы мах 957 тн, хүнсний ногоо 1368,5 тн, жимс жимсгэнэ 1256,6 тн-оор тус тус буурсан/  

       - Энэ хугацаанд нийт 190 вагоноор импортлосон 5026748 ам долларын үнийн дүн бүхий 9452 тонн бензин, 116 вагоноор импортлосон 3675406 ам долларын үнийн дүн бүхий 6386 тонн керосины гаалийн бүрдүүлэлтийг хийж, Лекс-Ойл ХХК 2020.03.23-ны өдөр 286.3 сая төгрөг хойшлуулсан. 2020.04.22-ны өдөр, 2020.04.08-ны өдөр 521.7 сая төгрөг хойшлуулсан. 2020.05.08-ны өдөр дуусахаар байна.

       - ЗГ-ын 101-р тогтоолоор тууш чиглэлийн нимгэн хавтанг татвараас чөлөөлсөнтэй холбоотой тууш чиглэлийн хавтангийн импорт 2042.8 мянган м2-аар өссөн байна.

         - Гадаад худалдааг хөнгөвчлөх, нефть бүтээгдэхүүний импортыг дэмжих улсын хилээр нэвтэрч буй нефтийн бүтээгдэхүүнийг гаалийн хяналтад бүрэн гүйцэд хамруулах, дээж сорьц авах, магадлан шинжилгээ хийх, гаалийн хяналт, бүрдүүлэлтэд зарцуулж буй цаг хугацааг бууруулах, үйлчилгээг түргэн шуурхай явуулах шаардлагыг харгалзан үзэж “Шингэн түлш шилжүүлэн ачих байгууламж” төрийн өмчит үйлдвэрийн газарт гаалийн баталгаат бүсээр зарлуулах талаар 2020.03.18-ны өдрийн 01/214 тоот албан бичгээр хүргүүлсэн.

11.7. Хилийн хөдөлгөөний мэдээ: - ЗГ-ын 20201.01.30-ны өдрийн 39-р тогтоолын дагуу зорчигч, тээврийн хэрэгсэлд хязгаарлалт тогтоосноос хойш хийгдсэн хөдөлгөөний мэдээ:

11.7.1. улсын хилээр нийт орсон зорчигч 14695, суудлын автомашин 156, ачаатай болон хоосон ачааны машин 7617, зүтгүүр 1312, ачааны вагон 63060, дамжин өнгөрсөн ачаа 100529 тн, төмөр замаар тээвэрлэгдсэн экспорт импортын 149297 тн ачаа, гаалийн бүрдүүлэлт хийсэн 206522 тн бараа,

11.7.2. улсын хилээр нийт гарсан зорчигч 14234, суудлын автомашин 153, ачаатай болон хоосон ачааны машин 7898, зүтгүүр 1278, ачааны вагон 62503, транзит ачаа 685474 тн, төмөр замаар тээвэрлэгдсэн экспорт импортын 2395858 тн ачаа, гаалийн бүрдүүлэлт хийсэн 86112 тн бараа,

11.7.3. СОVID-19 цар тахлын дэгдэлттэй холбоотой зорчигч болон суудлын вагон болон ачаа тээвэрлэлт буурсан.

11.8. Гаалийн зөрчилтэй тэмцэх чиглэлээр: - 2020.04.12-ны өдрийн байдлаар 88 удаагийн гаалийн зөрчил илрүүлж, 80.4 сая төгрөгийн торгууль ногдуулж, 137.5 сая төгрөгийн татварыг нөхөн төлүүлж, төсөвт төвлөрүүлсэн. Үүнээс:

            - Хялбаршуулсан журмаар шалган шийдвэрлэсэн 72, харъяаллын дагуу шилжүүлсэн 11, гэмт хэргийн шинжтэй гэж үзэн цагдаагийн байгууллагад шалгуулахаар шилжүүлсэн 5,

           - Илэрсэн томоохон зөрчлөөс дурьдвал: - Алт 1.3 кг, чонын соёо 11 ширхэг, чонын ходоод 1 ширхэг, бугын чив 1 ширхэг, бугын цусан эвэр 140 гр, малын мах 92 кг байна.

 

10 Үйл явдал

Гааль сонсож байна

Замын-Үүд дэх гаалийн газар таныг сонсож байна

галерей

Гаалийн лавлах утас

9636-1281

Холбоо барих

Замын-Үүд дэх гаалийн газар
Монгол улс,
Дорноговь аймаг Замын-Үүд сум 1-р баг
Утас: 025245-43222, Лавлах утас: 9636-1281
Факс: 025245-43222
Цахим хаяг:
Энэ и-мэйл хаягийг спамботоос хамгаалсан. Та үзэхийн тулд JavaScript идэвхжүүлэх хэрэгтэй.
Scroll to top